Сайн туршлага

НҮБ-ын Хабитатын төслүүдийн хүрээнд хөршүүдтэйгээ бүлэг болж нэгдсэн иргэд амьдрах орчноо хэрхэн сайжруулсан түүхээ өөрсдөө хуваалцаж байна.

НҮБ-ын Хабитатын зүгээс жил бүрийн 12-р сард иргэдийн бүлгүүд, Оршин суугчдын зөвлөлүүдийн туршлага хуваалцах семинарыг зохион байгуулж, шинээр үүсэж буй бүлгүүд нь өмнө үүссэн бүлгүүдээс суралцах, холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж ажиллахыг хичээж ирлээ.

Эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB)

Гудамжаа хамтдаа цэвэрлэж буй иргэдийн бүлэг
  • 9 төсөл 2006–2025 онд
  • 51 хороонд хэрэгжсэн
  • 194 иргэдийн бүлэг байгуулагдсан
  • 15 Оршин суугчдын зөвлөл

Иргэдийн түүх

2023–2025 оны туршлага солилцох семинарт иргэдийн өөрсдийн хуваалцсан 18 түүх.

Иргэдийн оролцооны аргачлал

Энэхүү Иргэдийн оролцооны аргачлалын гол зарчим нь ижил нөхцөлд хөрш амьдарч байгаа нэг гудамжны эсвэл харалдаа гудамжны айл өрхүүд эвлэлдэн нэгдэж бүлгийн зохион байгуулалтад орох юм.

  1. 1-р үе шат · 21 өдөр
  2. 2-р үе шат · 1 сар
  3. 3-р үе шат · 3 сар
  4. 4-р үе шат · 6 сар

1-р үе шат 21 өдөр

  1. 1Тухайн хороо, захиргаатай холбогдох
  2. 2Иргэдэд танилцуулах уулзалтуудыг зохион байгуулах
  3. 3Манлайлагч иргэдтэй холбоо тогтоох

2-р үе шат 1 сар

  1. 4Иргэдийн амьдрах орчин, нөхцөлд тулгардаг нийтлэг бэрхшээлийг тодорхойлох өргөн хүрээний уулзалт зохион байгуулах
  2. 5Нийтлэг бэрхшээлүүдээс нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах
  3. 6Иргэдийн боловсруулсан төлөвлөгөөг хороо дүүрэгт танилцуулж баталгаажуулах, хэрэгжилтэнд дэмжлэг авах
  4. 7Бүлэг байгуулах уулзалтуудыг зохион байгуулах

3-р үе шат 3 сар

  1. 8Бүлгүүдийг бүртгэх, чадавхжуулах уулзалтуудыг хийх
  2. 9Хэсгийн түвшинд Оршин Суугчдын Зөвлөл байгуулах
  3. 10Хорооны түвшинд Оршин Суугчдын Зөвлөл байгуулах
  4. 11Оршин Суугчдын Зөвлөлүүдийг чадавхжуулах

4-р үе шат 6 сар

  1. 12Иргэд бичил төслийн санал боловсруулах
  2. 13Иргэдтэй жижиг төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах
  3. 14Иргэдийн хяналт мониторинг хийх

Иргэд бол түр хугацааны төсөл хөтөлбөрийн ашиг хүртэгч биш цаашдын хот суурингийн тогтвортой хөгжлийг авч явах хөдөлгүүр, мөн хөтөч нь юм.

Хаана ажилласан бэ

Улаанбаатар хотын 4 дүүрэгт иргэдийн хөршийн бүлэг байгуулагдсан хороод, эмхэтгэлийн газрын зургаас.

31 хороонд иргэдийн бүлэг байгуулагдсан

  • Сонгинохайрхан дүүрэг17 хороо

    4, 5, 7, 8, 9, 10, 11, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 40, 41, 42-р хороо

  • Сүхбаатар дүүрэг8 хороо

    12, 13, 14, 15, 16, 17, 18, 20-р хороо

  • Баянзүрх дүүрэг3 хороо

    9, 17, 34-р хороо

  • Чингэлтэй дүүрэг3 хороо

    14, 17, 18-р хороо

Хөршүүдтэйгээ бүлэг болох уу?

Иргэдийн оролцооны аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ын Хабитатын Монгол дахь салбартай холбогдон авна уу.

Холбоо барих