Сайн туршлага · 2023 оны туршлага
Жорлон бол амьдралын чанарын гол үзүүлэлт юм
Шархад Оршин суугчдын зөвлөлийн гишүүн Д.Оюунчимэг “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд айл бүрийн хэрэгцээ, онцлог хэрэглээг бодолцсон жорлон ариун цэврийн байгууламжийг барьж байгуулсан талаар туршлагаа хуваалцлаа.
Хөршүүдээрээ нийлж бүлгийн зохион байгуулалтад орж хамтарч ажилласнаар жорлон хүн бүрийн үндсэн хэрэгцээ хэдий ч хүн бүрийн ялгаатай чадамжаас шалтгаалж ялгаатай хүндрэл бэрхшээл дагуулдгийг мэдэрцгээсэн. Ялангуяа хүүхдүүд, өндөр настан, эмэгтэйчүүд, охидууд, хөл гар муутай хүмүүс, хэвтэрийн хүнтэй айлуудын хувьд чадамжийг нь бодолцож тохируулсон жорлон амьдралын нөхцөлийг нь илэрхий сайжруулж байгааг бүлгийн гишүүд ойлгож аль болохоор айл айлын онцлогт тохирсон жорлон хийхийг зорьсон. Ингэснээр жорлонгийнхоо тохижилтод мөнгө зарцуулах хэрэгтэй юм байна гэж хүмүүс ойлгодог, жорлонгоо илүү тохилог, цэвэр, ашиглахад хялбар, гоё болгохоор хичээдэг болж хүмүүсийн хандлагад өөрчлөлт гарсан гэдгийг тэрээр баяртайгаар хэлж байлаа.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
