Сайн туршлага · 2024 оны туршлага
Бүлгээрээ гудамжаа сайжруулсан нь
“Хөршийн холбоо” бүлгийн ахлагч Ж.Дулмаа бүлгээ зохион байгуулан хүмүүсийн хамгийн их зорчдог гудамжны замаа засаж сайжруулсан байна. Тэдний бүлэг Зүүн салааны гол дагуух байршилд байдаг учир бороо ус их орсон үед явган хүн зорчих боломжгүй болж хөгшид, хүүхдүүд усан дээгүүр харайж явж чадахгүй тул их хүндрэлтэй байжээ. Тэд дүүрэг хороондоо замыг засаж сайжруулж өгөхийг хүссэн боловч төсөв мөнгөгүй гээд хийгдэхгүй олон жил болсон байна.
Энэхүү замыг засаж тохижуулахад 2 жилийн хугацаа зарцуулсан бөгөөд бүлгийн гишүүд хуучин дугуй цуглуулж, өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан шороо асгуулж тэгшилжээ. Бүлгийн айл өрхүүдийн хүүхдүүд мөн сайн дураараа оролцож хувь нэмэр оруулжээ. Ингээд бүлгээрээ нийлж ажилласнаар асуудлаа шийдэж бороо ус их орсон үед аюулгүй зорчих сайхан замтай болсондоо бүлгийн гишүүд баяртай байна.
1.3 2025 ОНЫ ТУРШЛАГА 2025 оны 1-р сард зохион байгуулагдсан Иргэдийн оролцоотой үйл ажиллагааны туршлага солилцох семинарт 2009-2024 онуудад хэрэгжсэн НҮБ-ын Хабитатын төслүүдийн хүрээнд зохион байгуулалтад орсон 130 иргэд оролцож өөрсдийн зохион байгуулалтад орсон түүх, туршлагаа хуваалцсан байна.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
