Сайн туршлага · 2023 оны туршлага

Хуучин хөргөгч ашиглан гудамжны номын сан байгуулсан нь

А.Золзаяа нь “Хайрхан” бүлгийн ахлагчаар ажилладаг. Тэрээр НҮБ-Хабитатын төслийн үйл ажиллагаанд оролцсоноор бусдын өмнө ярьж, санал санаачлагаа дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй болсон тухайгаа ярьж байна. Тэр бүлгийн гишүүдтэйгээ хуучин хөргөгч ашиглан гудамжны үзүүр болон худгийн дэргэд номын сан байгуулах ажлыг санаачлан хийсэн. Хөргөгчний номын санг гудамжинд байрлуулах үед ном алга болох, авч уншчихаад эргэж авчрахгүй байх, ялангуяа том хүмүүс авсан номоо буцааж өгөхгүй тохиолдол их гарчээ.

Мөн хүмүүс хэт хуучирсан урагдсан ном хандивлаж байсан учир тэдгээр номуудыг наах, үдэх, хавтаслах зэрэг ажлууд ихээр гарсан байна. Мөн мод цэцгийн үрсэлгээ бэлтгэн бүлгийн гишүүддээ хэрхэн тарьж ургуулах талаар сургалт явуулж зааж сургасан. Цэцэг мод тарих үрсэлгээ тараах үед нэг хүн хэт олныг авах гэж дайрах, заавал биеэр очиж зааж зөвлөхгүй бол хүүхдүүдээрээ буруу суулгуулах зэрэг хүндрэлүүд гарч байсан байна.

1.2 2024 ОНЫ ТУРШЛАГА 2025 оны 1-р сард зохион байгуулагдсан Иргэдийн оролцоотой үйл ажиллагааны туршлага солилцох семинарт 2009-2025 онуудад хэрэгжсэн НҮБ-ын Хабитатын төслүүдийн хүрээнд зохион байгуулалтад орсон 130 иргэд оролцож туршлагаа хуваалцсан байна.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).