Зорилго 2

Өлсгөлөнг зогсоох

Өлсгөлөнг бүр мөсөн устгаж, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээл байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих

8 зорилт · 13 шалгуур үзүүлэлт

Зорилтууд

  1. 2.1

    2030 он гэхэд ядуурлыг эцэс болгож, хүн бүрийг, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнсийг жилийн турш авах боломжоор хангах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 2.1.1

      Хоол тэжээлийн дутагдлын тархалт (POU)

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      ҮСХ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам
    • 2.1.2

      Хүнсний баталгаат байдлын алдагдлыг тооцох хэмжүүрт үндэслэн баталгаагүй хоол, хүнсний дунд болон хүнд хэлбэрийн байдалд өртсөн хүн амын тархалт (FIES)

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам
  2. 2.2

    2025 он гэхэд 5 хүртэлх насны өсөлтийн хоцролттой, туранхай хүүхдийн талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн зорилтуудад хүрэх замаар хоол тэжээлийн дутагдлын бүх хэлбэрийг арилгаж, өсвөр насны охид, жирэмсэн болон хүүхдээ хөхөөрөө хооллож буй эмэгтэйчүүд, өндөр настнуудын хоол тэжээлийн хэрэгцээг 2030 он гэхэд хангах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 2.2.1

      Өсөлтийн хоцролттой 5 хүртэлх насны хүүхдийн тархалт (Биеийн өндөр, насны харьцаа нь ДЭМБ-аас боловсруулсан хүүхдийн өсөлтийн стандарт харьцааны голчоос "- 2 стандарт хазайлтаас" доогуур)

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Эрүүл мэндийн яам
    • 2.2.2

      Хоол тэжээлийн дутагдалтай 5 хүртэлх насны хүүхдийн тархалт, төрлөөр (туранхай ба илүүдэл жинтэй), (Биеийн жин, өндрийн харьцаа нь ДЭМБ-аас боловсруулсан хүүхдийн өсөлтийн стандарт харьцааны голчоос " +2 стандарт хазайлтаас" их эсвэл "- 2 стандарт хазайлтаас" доогуур)

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Эрүүл мэндийн яам
  3. 2.3

    Нэмүү өртөг шингээх, хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтийг бий болгох үүднээс газар, үр ашигтай бусад баялаг, мэдээлэл мэдлэг, санхүүгийн үйлчилгээ, зах зээл, нөөц боломжийг ашиглах эрх тэгш, баталгаатай боломжийг бүрдүүлэх замаар жижиг хэмжээний хүнсний үйлдвэрлэгчид, ялангуяа нутгийн иргэд, гэр бүлийн фермерийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасны аж ахуй эрхлэгчдийн хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг 2030 он гэхэд 2 дахин нэмэгдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 2.3.1

      1 ажилтанд ногдох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, Фермийн аж ахуй/ бэлчээрийн мал аж ахуй/ ойн аж ахуйн нэгжийн хэмжээгээр

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      ҮСХ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • 2.3.2

      Хоол хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дундаж орлого, хүйс, үндсэн засаг захиргаагааны нэгжээр

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      ҮСХ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  4. 2.4

    2030 он гэхэд хүнс үйлдвэрлэлийн тогтвортой системийг бий болгож, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрийг хангаж чадах, цаг уурын өөрчлөлт, эрс тэс цаг агаар, ган зуд, үер, бусад гамшигт үзэгдэлд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, газар хөрсний чанарыг тасралтгүй сайжруулах хөдөө аж ахуйн уян хатан арга туршлагыг нэвтрүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 2.4.1

      Бүтээмжтэй, тогтвортой хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагддаг хөдөө аж ахуйн газар нутгийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  5. 2.5

    2030 он гэхэд олон улс, бүс нутаг, үндэсний түвшний зохистой удирдлага, зохион байгуулалттай, олон төрлийн үр, ургамлын сантай банкаар дамжуулан үр, тариалах ургамал, фермерийн болон гэрийн тэжээвэр амьтан, тэдгээртэй холбоотой зэрлэг ан амьтдын генетикийн олон янз байдлыг хадгалж, олон улсын хэмжээнд тохиролцсоны дагуу генетикийн нөөц баялаг, уламжлалт холбогдох мэдлэгийг ашигласнаар гарах үр шимийг хүртэх, эрх тэгш, шударга зарчмаар солилцох нөхцөлийг бүрдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 2.5.1

      Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр дунд болон урт хугацаанд ашиглахаар зориулалтын байгууламжид хадгалсан ургамал, амьтны генетикийн нөөц

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • 2.5.2

      Устах эрсдэлтэй, устах эрсдэлгүй, устах эрсдэлийн үл мэдэгдэх түвшинд байгаа нутгийн үүлдрийн малын эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      ҮСХ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  6. 2.a

    Хөгжиж буй орнуудад, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнуудын хөдөө аж ахуйн бүтээмжийн чадамжийг сайжруулах үүднээс хөдөөгийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн судалгаа, хөдөө аж ахуйг өргөжүүлэх үйлчилгээ, технологийн хөгжил, ургамал болон малын генийн банкны салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 2.a.1

      Засгийн газрын хөдөө аж ахуйд зориулсан Зардлын Индекс

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Сангийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • 2.a.2

      ХАА-н салбарт зориулсан хөгжлийн албан ёсны тусламж, орлого, сая. ам доллар

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Сангийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  7. 2.b

    Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бий болсон эрх үүргийн дагуу хөдөө аж ахуйн экспортын татаас, түүнтэй адил экспортын арга хэмжээний бүх хэлбэрийг нэгэн зэрэг халах замаар дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд байгаа худалдааны хязгаарлалт, гажуудлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг засах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 2.b.1

      Хөдөө аж ахуйн экспортын татаас

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Сангийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  8. 2.c

    Хүнсний үнэ хэт ихээр хэлбэлзэх байдлыг хязгаарлах үүднээс зах зээлийн мэдээлэл, түүний дотор хүнсний нөөцийн мэдээллийг шуурхай авах ажлыг хөнгөвчлөх, хүнсний бүтээгдэхүүний зах зээл, түүний үүсмэл хэрэгслийг зөв ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 2.c.1

      Хүнсний үнийн огцом өөрчлөлтийн үзүүлэлт

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам