
Зорилго 1
Ядуурлыг устгах
Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох
7 зорилт · 14 шалгуур үзүүлэлт
Зорилтууд
- 1.1
2030 он гэхэд өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг арилгах.
Шалгуур үзүүлэлт (1)
- 1.1.1
Олон улсын ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, ажил эрхлэлтийн байдлаар, байршлаар /хот, орон нутгаар/
- 1.1.1
- 1.2
2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах
Шалгуур үзүүлэлт (2)
- 1.2.1
Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр
- 1.2.2
Үндэсний тодорхойлолтоор ядуурлын бүх хэлбэрт амьдарч байгаа бүх насны хүн ам (эрэгтэй, эмэгтэй болон хүүхэд)-ын эзлэх хувь
- 1.2.1
- 1.3
Үндэсний онцлогт тохирсон нийгэм хамгааллын тогтолцоо, бүх хүнд зориулсан нийгэм хамгааллын арга хэмжээ, түүний дотор нийгэм хамгааллын үндсэн үйлчилгээг нэвтрүүлж, түүнд ядуу, эмзэг бүлгийн дийлэнх хэсгийг 2030 он гэхэд хамруулах
Шалгуур үзүүлэлт (1)
- 1.3.1
Нийгмийн хамгааллын суурь хөтөлбөрт хамрагдсан хүн амын эзлэх хувь, хүйсээр, ядуу, эмзэг бүлгийн хүүхдээр, ажилгүйчүүдээр, өндөр настнаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр, жирэмсэн эхээр, нярай хүүхдээр, ажлын байран дахь ослын хохирогчдоор, ядуу болон эмзэг бүлгээр
- 1.3.1
- 1.4
2030 он эрэгтэй, эмэгтэй хүн бүр, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөц бололцоог эрх тэгш авч ашиглах, түүнчлэн нийгмийн үндсэн үйлчилгээ, газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, өв залгамжлах, байгалийн баялаг, зохих шинэ технологи, санхүүгийн үйлчилгээ, түүний дотор бичил санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх
Шалгуур үзүүлэлт (2)
- 1.4.1
Дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдсан өрхөд амьдардаг хүн амын эзлэх хувь
- 1.4.2
Насанд хүрсэн, газар эзэмших эрхтэй, хууль ёсны гэрчилгээтэй хүн амын эзлэх хувь, хүйс, эзэмшлийн төрлөөр
- 1.4.1
- 1.5
2030 он гэхэд ядуу болон эмзэг бүлгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, тэдний цаг уурын холбоотой гамшигт үзэгдэл, эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүндрэл, гамшигт эмзэг, өртөмтгий байдлыг бууруулах
Шалгуур үзүүлэлт (4)
- 1.5.1
100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй болсон, гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо
- 1.5.2
Гамшгийн улмаас учирсан эдийн засгийн шууд хохирлын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь
- 1.5.3
Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны суурь баримт бичигтэй уялдуулсан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлдэг эсэх
- 1.5.4
Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь
- 1.5.1
- 1.a
Ядуурлын бүх хэлбэрийн арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, урьдаас тодорхой арга хэрэгслээр хангах үүднээс хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бүрдүүлэх
Шалгуур үзүүлэлт (3)
- 1.a.1
Ядуурлыг бууруулах хөтөлбөрт засгийн газраас шууд хуваарилсан дотоодын хөрөнгийн эзлэх хувь
- 1.a.2
Төсвийн нийт зарлагад суурь үйлчилгээнд зориулсан зардлын эзлэх хувь (боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал)
- 1.a.3
Ядуурлыг бууруулах хөтөлбөрт шууд хуваарилсан нийт буцалтгүй тусламж болон өр үүсгэдэггүй орлогын ДНБ-д эзлэх хувь
- 1.a.1
- 1.b
Ядуурлыг арилгах арга хэмжээнд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих ядуурал бууруулах, жендерийн мэдрэмжтэй хөгжлийн стратегид үндэслэн олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд бодлогын зохистой орчныг бий болгох
Шалгуур үзүүлэлт (1)
- 1.b.1
Эмэгтэйчүүд, ядуу, эмзэг бүлгийг зохих түвшинд дэмжиж чадахгүй байгаа салбарт хуваарилсан төсвийн урсгал зардал болон хөрөнгийн зардлын эзлэх хувь
- 1.b.1
