Судалгаа ба нийтлэлүүд

Бид тогтвортой хотжилтын талаарх хамгийн сүүлийн судалгааны үр дүнгүүдийг нийтэлдэг.

4 бүтээл · 2010–2024 · монгол, англи хэлээр

Улаанбаатар хотын гэр хорооллыг сайжруулах стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (GUSIP)

Guidelines for the Redevelopment of Central Ger Areas (PDF, 2.5 MB)

Төв бүсийн гэр хорооллыг дахин хөгжүүлэх удирдамж

2010 оны 10-р сар · Англи хэлээр · 42 хуудас

Хот хурдан тэлж, газрын эрэлт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ өсөж буй нөхцөлд төв бүсийн гэр хорооллыг дахин хөгжүүлэх удирдамж. 2007 онд батлагдсан гэр хорооллыг сайжруулах стратегийн тодорхойлсон хэрэгцээнд үндэслэн боловсруулсан.

Guidelines for Upgrading of Middle Ger Areas (PDF, 3.2 MB)

Дунд бүсийн гэр хорооллыг сайжруулах удирдамж

2010 оны 10-р сар · Англи хэлээр · 33 хуудас

Иргэдийн оролцоонд тулгуурласан, үе шаттай сайжруулалтын удирдамж: иргэдийн бүлгийг зохион байгуулах, хэрэгцээгээ тодорхойлж эрэмбэлэх, бусад талын дэмжлэгтэйгээр сайжруулалтыг хэрэгжүүлэх арга замыг харуулна. Дүүрэг, хорооны түвшинд ашиглах зөвлөмжтэй.

Citywide Pro-Poor Ger Area Upgrading Strategy of Ulaanbaatar City (PDF, 3.4 MB)

Улаанбаатар хотын гэр хорооллыг ядууст ээлтэйгээр сайжруулах хот даяарх стратеги

2010 оны 7-р сар · Англи хэлээр · 59 хуудас

Улаанбаатарын төв, дунд, захын гэр хороолол тус бүрийн алсын хараа, стратегийн зорилго, үндсэн бүрэлдэхүүнийг тодорхойлсон стратеги. Нийслэл, дүүрэг, хорооны байгууллагууд, гэр хорооллын иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор боловсруулж, 2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр баталсан.

Төсөл хөтөлбөрийн мэдээ, үр дүнг улирал бүр нэгтгэсэн Улирлын сонин-г мөн уншаарай.