Судалгаа ба нийтлэлүүд
Бид тогтвортой хотжилтын талаарх хамгийн сүүлийн судалгааны үр дүнгүүдийг нийтэлдэг.
4 бүтээл · 2010–2024 · монгол, англи хэлээр
Хотын удирдлагуудад зориулсан хот төлөвлөлтийн ойлголтууд
Urban Planning for City Leaders
Хот төлөвлөлт хотод бий болгодог үнэ цэнийн талаарх ойлголтыг өгч, хотын удирдлага, бодлого боловсруулагч, төлөвлөгч нарыг хамтран ажиллахад дэмжих зорилготой ном. Сайн хот төлөвлөлтийн үндсэн зарчим, олон хотын амжилттай туршлагыг багтаасан. Монгол хэвлэл нь НҮБ-Хабитатын албан ёсны орчуулга биш.
Улаанбаатар хотын гэр хорооллыг сайжруулах стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (GUSIP)

Guidelines for the Redevelopment of Central Ger Areas (PDF, 2.5 MB)
Төв бүсийн гэр хорооллыг дахин хөгжүүлэх удирдамж
Хот хурдан тэлж, газрын эрэлт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ өсөж буй нөхцөлд төв бүсийн гэр хорооллыг дахин хөгжүүлэх удирдамж. 2007 онд батлагдсан гэр хорооллыг сайжруулах стратегийн тодорхойлсон хэрэгцээнд үндэслэн боловсруулсан.

Guidelines for Upgrading of Middle Ger Areas (PDF, 3.2 MB)
Дунд бүсийн гэр хорооллыг сайжруулах удирдамж
Иргэдийн оролцоонд тулгуурласан, үе шаттай сайжруулалтын удирдамж: иргэдийн бүлгийг зохион байгуулах, хэрэгцээгээ тодорхойлж эрэмбэлэх, бусад талын дэмжлэгтэйгээр сайжруулалтыг хэрэгжүүлэх арга замыг харуулна. Дүүрэг, хорооны түвшинд ашиглах зөвлөмжтэй.

Citywide Pro-Poor Ger Area Upgrading Strategy of Ulaanbaatar City (PDF, 3.4 MB)
Улаанбаатар хотын гэр хорооллыг ядууст ээлтэйгээр сайжруулах хот даяарх стратеги
Улаанбаатарын төв, дунд, захын гэр хороолол тус бүрийн алсын хараа, стратегийн зорилго, үндсэн бүрэлдэхүүнийг тодорхойлсон стратеги. Нийслэл, дүүрэг, хорооны байгууллагууд, гэр хорооллын иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор боловсруулж, 2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр баталсан.
Төсөл хөтөлбөрийн мэдээ, үр дүнг улирал бүр нэгтгэсэн Улирлын сонин-г мөн уншаарай.

