About us
UN-Habitat is the United Nations agency responsible for human settlements and urban development.
Тус байгууллага нь 1978 онд байгуулагдсан бөгөөд хүн бүрийг зохистой орон байраар хангах уриан дор хот, тосгодын нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Бид дэлхийн 90 гаруй оронд бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах замаар хот, суурин газрын өөрчлөлтийг дэмжиж ажиллаж байна.
НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр анх 2006 онд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор амьдрахад таатай суурьшлын бүс болгож хөгжүүлэх стратегийг боловсруулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр тэрхүү стратегийн хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын захиргаанд техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр дэс дараатай олон төслүүдийг хэрэгжүүлсээр байна.

- 1978 онд НҮБ-Хабитат байгуулагдсан
- 90+ оронд бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлдэг
- 2006 оноос Монголд ажиллаж байна
- 20 сая $ орчим төсөл хөтөлбөр, Улаанбаатар хотын 3 дүүргийн гэр хороололд
Гэр хороолол ба бидний хандлага
Гэр хорооллын бүс нь хотыг тойрсон нягтрал багатай, төлөвлөлтгүй суурьшлын бүс бөгөөд тэнд хотын дэд бүтэц нийгмийн үйлчилгээ эрс доогуур түвшинд байгаагийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй эмзэг, үер усны аюулд өртөх эрсдэлтэй хэвээр байна.
НҮБ-Хабитат эдгээр гэр хороололд оршин сууж буй хүмүүсийг нийгмийн хүртээмжийн тал дээр орхигдуулахгүй байх нөхцөлийг хангах, тэгш бус байдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа хэсгүүдэд хүрч ажиллах тал дээр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Ингэж ажиллахдаа гэр хорооллын оршин суугчдыг зохион байгуулалтанд оруулж, амьдралын нөхцөлөө сайжруулах эрэлт хэрэгцээг оршин суугчдаар өөрсдөөр нь тодорхойлуулж тэр нөхцөлөө сайжруулах боломж, эрхийг нь олгож ажиллаж байгаа юм.
Ингэснээр иргэд төсөл хөтөлбөрийн үр дүнг зүгээр л хүлээн авагч биш, амьдрах орчинд нь явагдах аливаа хөгжлийн үйл ажиллагаанд төлөвлөлтөөс нь эхлээд хэрэгжүүлж дуусгах хүртэл хамтран оролцох чухал оролцогч тал болоод байгаа билээ.

Тойм
НҮБ-Хабитат нь 2006 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас гэр хорооллын (албан бус суурьшлын) бодлого боловсруулах, түүний хэрэгжилт, Үндэсний хот байгуулалтын бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлж ирсэн.
НҮБ-Хабитат нь техникийн туслалцаагаараа улс орны уламжлалт хот байгуулалт, төлөвлөлтийн тогтолцоонд иргэдийн оролцоотой төлөвлөлт, хөгжлийн хандлагыг нэвтрүүлэхийг зорьсон.
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд
НҮБ-Хабитат өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын 3 дүүргийн гэр хороололд нийт 20 орчим сая долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
- Citywide Pro-Poor Ger Area Upgrading Strategy and Investment Plan Project
- Community-led Ger Area Upgrading in Ulaanbaatar City Project
- ADB TA 7970-MON: Ulaanbaatar Urban Services and Ger Area Development Investment Program (Ulaanbaatar Urban Renewal Community Participation)
- Guidelines for Participatory Urban Development
- Community Engagement Support to Public-Private Partnership in New Ger Area
- Community Engagement for Slum Upgrading within the Health System Strategy in Songinokhairkhan District, Ulaanbaatar, Mongolia
- Community Engagement and SME Development Consultancy under ADB Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program
- TA-6293 REG: Community Participation and Social Development Consultancy under Managing the Cities in Asia –Ulaanbaatar Affordable Housing Project
- TA-9030 MON: Social Development and Community Mobilization Consultancy under Ulaanbaatar Affordable Housing and Urban Renewal Project
- Flood Resilience in Ulaanbaatar Ger Areas (FRUGA)
- Ger Community Resilience Project (GCRP)
Нөлөөлөл
UN-Habitat Mongolia has implemented nine projects, introducing UN-Habitat’s People’s Process approach across various development sectors in the country.
Бидний ажлын үр дүн
- 300 000 орчим иргэн үр өгөөжийг хүртсэн
- 30+ хороо, Улаанбаатар хотын гэр хороололд
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 30 гаруй хорооны 300 мянга орчим иргэн дээрх 9 төслөөр үр өгөөжийг нь хүртжээ.
Монгол Улсын хотжилт
- 3.3 сая хүн ам (2024)
- 19 тэрбум $ дотоодын нийт бүтээгдэхүүн
- 72.82% нь хот суурин газарт (2016)
- 47% нь нийслэл Улаанбаатар хотод
2016 онд Монгол Улсын хот суурин газрын хүн ам (нийт %) 72.82 хувьтай байна. Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна.
Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл

Үерийн жалганаас өөрийн төгөл рүү
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн О.Ганбатын үерийн эрсдэлтэй уулын амыг…


