Зорилго 15

Хуурай газрын эко системийг хамгаалах

Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, түүний тогтвортой хэрэглээг дэмжих, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн олон янз байдал алдагдаж буйг зогсоох

12 зорилт · 14 шалгуур үзүүлэлт

Зорилтууд

  1. 15.1

    2020 гэхэд олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад нийцүүлэн хуурай газрын болон далайгаас хол цэнгэг усны экосистем, түүний үйлчилгээ, ялангуяа ой, намагшсан газар, уулархаг болон хуурай газрыг хамгаалах, сэргээх, тэдгээрийг тогтвортой ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 15.1.1

      Ойгоор бүрхэгдсэн газрын нийт газар нутагт эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • 15.1.2

      Хамгаалалттай газар бүхий хуурай болон цэнгэг усны биологийн олон янз байдлын томоохон газруудын эзлэх хувь, экосистемийн төрлөөр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. 15.2

    2020 он гэхэд бүх төрлийн ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих, цөлжилтийг зогсоох, муудсан ойг сэргээх, ойжуулах, моджуулах ажлыг олон улсын түвшинд [x] хувиар нэмэгдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.2.1

      Ойн тогтвортой менежментийн чиглэлээр гарч байгаа ахиц дэвшил

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  3. 15.3

    2020 гэхэд цөлжилттэй тэмцэх, эвдэрч, талхлагдсан газар, хөрс, түүний дотор цөлжилт, ган, үерийн улмаас доройтсон газрыг сэргээх, газрын доройтлыг саармагжуулсан ертөнцийг бий болгохыг эрмэлзэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.3.1

      Доройтсон газар нутгийн нийт газар нутагт эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  4. 15.4

    2030 он гэхэд тогтвортой хөгжилд нэн шаардлагатай үр ашгийг бий болгох уулархаг газрын экосистемийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уулархаг газрын экосистем, түүний дотор экосистемийн био олон янз байдлыг хамгаалах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 15.4.1

      Уулын биологийн олон янз байдлын чухал ач холбогдолтой хэсгийг тусгай хамгаалалтад хамруулсан хэмжээ

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • 15.4.2

      Уулын ногоон хамралтын индекс

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  5. 15.5

    Биологийн төрөл зүйлийн амьдардаг газар орны доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал алдагдаж буй байдлыг зогсоох, 2020 он гэхэд устах аюулд өртсөн төрөл зүйлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яаралтай, дорвитой арга хэмжээ авах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.5.1

      Улаан дансны индекс

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  6. 15.6

    Генетикийн нөөц баялгийг ашигласнаас хүртэж буй үр ашгийг шударга, тэгш хуваалцах, энэ төрлийн нөөц баялгийг зохистой ашиглах явдлыг дэмжих

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.6.1

      Үр өгөөжийг шударга, тэгш хуваарилах нөхцлийг бүрдүүлэх хууль эрх зүй, бодлого, засаг захиргааны тогтолцоотой эсэх

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ҮХГ
  7. 15.7

    Ургамлын болон амьтны аймгийн хамгаалагдсан төрөл зүйлийг хулгайгаар агнах, хууль бусаар наймаалах явдлыг зогсоох, зэрлэг амьтан, ургамлын хууль бус бүтээгдэхүүнүүдийг эрэлт, нийлүүлэлтийг шийдэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.7.1

      Хулгайгаар, хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  8. 15.8

    2020 он гэхэд өөр гарагийн үржимхий төрөл зүйлийг нутагшуулахаас сэргийлэх, тэдгээрийн хуурай газар болон усны экосистемд нөлөөлж буй нөлөөллийг үлэмж хэмжээгээр бууруулах, зонхилж буй төрөл зүйлийг хянах, устгах арга хэмжээ авах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.8.1

      Харийн төрөл зүйлийг тархахаас сэргийлэх, хяналт тавих ажлыг хангалттай санхүүжүүлдэг, холбогдох хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэх

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  9. 15.9

    2020 он гэхэд экосистем, биологийн олон янз байдлын ач холбогдлыг үндэсний болон орон нутгийн төлөвлөлт, хөгжлийн бодлого боловсруулалт, ядуурлыг бууруулах стратегид тусгах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.9.1

      Биологийн төрөл зүйлийн 2011-2020 стратегийн төлөвлөгөөний Айчи Биологийн олон янз байдлын Зорилт 2-т заасны дагуу тогтоосон үндэсний зорилтод чиглэсэн ахиц дэвшил

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  10. 15.a

    Биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах үүднээс бүх төрлийн эх үүсвэрээс санхүү хөрөнгө бүрдүүлэх, түүний хэмжээг нь ихээхэн нэмэгдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.a.1

      Биологийн олон янз байдал, экосистемийг тогтвортой ашиглах, хамгаалахад чиглэсэн албан ёсны хөгжлийн тусламж болон засгийн газрын төсвийн зарлагын хэмжээ

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  11. 15.b

    Тогтвортой ойн менежментийг санхүүжүүлэх зорилгоор бүх түвшинд, бүх төрлийн эх үүсвэрээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө бүрдүүлэх, энэ төрлийн менежмент, түүний дотор ойг хамгаалах, ойжуулах менежментийг хөгжүүлэх үүднээс хөгжиж буй орнуудад түлхэц болохуйц урамшуулал олгох

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.b.1

      Биологийн олон янз байдал, экосистемийг тогтвортой ашиглах, хамгаалахад чиглэсэн албан ёсны хөгжлийн тусламж болон засгийн газрын төсвийн зарлагын хэмжээ

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  12. 15.c

    Тогтвортой амьжиргааны нөөц боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хамгаалагдсан төрөл зүйлийг хууль бусаар агнах, арилжих ажиллагаатай тэмцэх хүчин чармайлтыг дэмжсэн олон улсын туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 15.c.1

      Хулгайгаар, хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам