
Зорилго 14
Далай тэнгисийн нөөцийг хамгаалах
Тогтвортой хөгжлийн зорилгоор далай, тэнгис, далайн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах
10 зорилт · 10 шалгуур үзүүлэлт
Зорилтууд
- 14.1
2025 он гэхэд бүх төрлийн далайн бохирдол, ялангуяа эх газарт суурилсан үйл ажиллагаанаас үүдэлтэй, түүний дотор далай тэнгисийн хаягдал, шим тэжээлт бодисын бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнийг үлэмж хэмжээгээр бууруулах
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.1.1
Эрэг хавийн эутрофикаци индекс болон хөвөгч хуванцар хог хаягдлыг нягтрал
- 14.1.1
- 14.2
2020 гэхэд ноцтой хэмжээний сөрөг нөлөөллүүдээс зайлсхийх, түүний дотор тэдгээрийг даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар далай тэнгисийн болон далайн эргийн экосистемийг тогтвортой хамгаалах, ашиглах, далай тэнгисийн эрүүл байдлыг хангаж үр шимийг нь хүртэхийн тулд түүнийг нөхөн сэргээх арга хэмжээг авах
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.2.1
Экосистемд суурилсан аргыг ашиглан ажиллаж байгаа эдийн засгийн онцгой бүсийн эзлэх хувь
- 14.2.1
- 14.3
Далай тэнгисийн хүчилжилтийн нөлөөг шинжлэх ухааны хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэх замаар хамгийн бага доод түвшинд хүргэх, шийдвэрлэх
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.3.1
Дээж цуглуулах станцууд дээр хэмжигдсэн далайн усны хүчиллэгийн дундаж түвшин (рН)
- 14.3.1
- 14.4
2020 гэхэд загас агнуурыг үр дүнтэй зохицуулах, загасыг хэт ихээр агнах, хууль бусаар, албан ёсны мэдээнд ордоггүй, зохицуулалтгүй загас агнуур, хор хөнөөлтэй загас агнуурын арга хэлбэрийг зогсоох, хамгийн богино хугацаанд, наад зах нь биологийн онцлог шинжийнх дагуу хамгийн өндөр хэмжээнд тогтвортой ашиг шим өгөх түвшинд загас сүргийг сэргээх үүнээс шинжлэх ухаанд тулгуурласан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.4.1
Биологийн тогтвортой түвшинд байгаа загасны нөөцийн эзлэх хувь
- 14.4.1
- 14.5
2020 он гэхэд олон улсын болон үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн, бэлэн байгаа шинжлэх ухааны чанартай мэдээлэлд үндэслэн далайн эргийн болон далай тэнгисийн талбайн хамгийн багадаа 10 хувийг хамгаалах
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.5.1
Хамгаалагдсан эргийн болон далайн газрын эзлэх хувь
- 14.5.1
- 14.6
2020 он гэхэд эрэлтээс давуулан үйлдвэрлэх, загасыг хэт ихээр агнахад хүргэдэг загас агнуурт олгодог татаасны тодорхой хэлбэрүүдийг хориглох, хууль бус, албан ёсны мэдээнд ордоггүй, зохицуулалтгүй загас агнуур хийхэд нөлөөлдөг татаасыг халах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой болон ялгавартай хандах зохих, үр дүнтэй нөхцөлүүд нь Дэлхийн худалдааны байгууллагын загас агнуурын татаасны тухай хэлэлцээний салшгүй нэг хэсэг гэж үзэж шинээр энэ төрлийн татаасыг нэвтрүүлэхээс татгалзах
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.6.1
Хууль бус, бүртгэгдээгүй, дүрмээс гадуур загасчлалтай тэмцэхэд чиглэгдсэн ОУ-ын арга хэрэгслийг нэвтрүүлж буй явц байдал, улс орнуудаар
- 14.6.1
- 14.7
2030 он гэхэд нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын далай тэнгисийн нөөц баялгийг тогтвортой хэрэглэх, түүний дотор загас агнуур, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын тогтвортой менежментээр дамжуулан хүртэх эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.7.1
Хөгжиж буй жижиг арлын орнууд, буурай хөгжилтэй орнууд болон бүх улс орнуудын загасны аж ахуйн ДНБ-д эзлэх хувь
- 14.7.1
- 14.a
Далай тэнгисийн технологийг дамжуулах талаарх Засгийн газар хоорондын далай тэнгисийн газар зүйн комиссын үзүүлэлт, журмыг харгалзан үзэж далай тэнгисийн эрүүл байдлыг сайжруулах, хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын хөгжилд далай тэнгисийн биологийн олон янз байдлын оруулдаг хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухааны мэдлэгийг сайжруулах, судалгааны чадавхыг хөгжүүлэх, далай тэнгисийн технологийг дамжуулах
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.a.1
Гол мөрөн, нуур цөөрөм загасны чиглэлийн судалгаанд хуваарилсан төсвийн зарлага
- 14.a.1
- 14.b
Жижиг хэмжээний бичил загас агнуур эрхлэгчдэд далай тэнгисийн нөөц баялгийг ашиглах боломжоор хангах
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.b.1
Бичил загасны аж ахуйн далайн баялгийг ашиглах, зах зээлд гаргах эрхийг нь хүлээн зөвшөөрсөн, хамгаалсан хууль эрх зүй, бодлого, институтийн тогтолцоог бий болгож байгаа явц байдал, улс орнуудаар
- 14.b.1
- 14.c
Далай тэнгисийн хуулийн тухай НҮБ-ын конвенцэд тусгагдсанчлан олон улсын хууль, түүний дотор, тохиромжтой нөхцөлд, далай тэнгис болон түүний нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах талаарх одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын болон бүсийн журам дэглэмийн хэрэгжилтийг хангах
Шалгуур үзүүлэлт (1)
- 14.c.1
Далайг хамгаалах, далай түүний баялгийг тогтвортой ашиглах зорилгоор Далайн хуулийн тухай НҮБ-ын конвенцэд заасны дагуу далайн холбогдолтой арга хэрэгсэл, хууль эрх зүй, бодлого, институтийн орчноор дамжуулан ОУ-ын хууль эрх зүйг соёрхон баталж, зөвшөөрч, хэрэгжүүлэх чиглэлд ахиц, дэвшил гаргаж байгаа улс орнуудын байдал
- 14.c.1
