Хотын удирдлагуудад зориулсан хот төлөвлөлтийн ойлголтууд

НҮБ-Хабитат болон Сөүлийн Үндэсний Их Сургуулийн S-QUAD төслийн багаас хамтран “Хотын удирдлагуудад зориулсан хот төлөвлөлтийн ойлголтууд” нэртэй номыг монгол хэл дээр хөрвүүлэн, эмхтгэж гаргасан байна. Номыг та бүхэн дараах линкээр монгол хэл дээр үнэгүй татаж аваарай.

Хотын удирдлагуудад зориулсан хот төлөвлөлтийн зөвлөмжөөс бүрдсэн энэхүү бүтээлд хот төлөвлөлтийн үндсэн зарчим, шинэлэг санаа, сайн туршлага, бодит асуудлуудыг шийдвэрлэх
арга зам, стратеги бодлогын онцлог шийдлийг тусгасан бөгөөд хотыг хэрхэн зөв үнэлж дүгнэн тохиромжтой загварыг сонгон төлөвлөж, дэд бүтцийн хангамжийг сайжруулан түгжрэлээс зайлсхийх, эрсдэлийг бууруулах, төлөвлөлтийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрүүдийг хэрхэн бий болгож, хөрөнгө оруулалтыг хуваарилах зэрэг олон чухал асуудлыг дэлхийн хотуудын туршлагад үндэслэн бичсэн байна.

Mongolian Flag Монгол
English Flag English