Танилцуулга

UN-Habitat-ийн эрхэм зорилго
UN-Habitat-ийн эрхэм зорилго

НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр

НҮБ-Хабитат нь хүн амын нутагшил, суурьшлын асуудал хариуцсан НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Тус байгууллага нь 1978 онд байгуулагдсан бөгөөд хүн бүрийг зохистой орон байраар хангах уриан дор хот, тосгодын нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Бид  дэлхийн 90 гаруй оронд бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах замаар хот, суурин газрын өөрчлөлтийг дэмжиж ажиллаж байна.

НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр анх 2006 онд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор амьдрахад таатай суурьшлын бүс болгож хөгжүүлэх стратегийг боловсруулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр тэрхүү стратегийн хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын захиргаанд техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр дэс дараатай олон төслүүдийг хэрэгжүүлсээр байна.

2030 он хүртэлх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд НҮБ-Хабитат нь илүүтэй 11 дэх зорилго буюу “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” зорилгын хэрэгжилтийг улс үндэсний түвшинд эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хот суурин газрыг байгуулж хөгжүүлэх, удирдах арга хэлбэрийг дорвитой өөрчлөхгүйгээр тогтвортой хөгжилд хүрэх боломжгүй юм. Хотыг тогтвортой болгоно гэдэг нь карьер, бизнесийн боломж болон аюулгүй хямд орон сууцуудыг бий болгож, уян хатан тэсвэрлэх чадвартай нийгэм, эдийн засаг бий болгохыг хэлнэ. Үүнд нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг бий болгох, хот төлөвлөлт, менежментийг иргэдийн оролцоотой, хүртээмжтэй байдлаар сайжруулах зэрэг багтана. Сүүлийн үед хүн амын тоо нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн хурдацтай ихэссэн нь мега хотууд, ялангуяа хөгжиж буй орнуудыг үсрэнгүй хөгжилд хүргэж, ядуусын хороолол нь хотын амьдралын илүү анхаарал татсан хэсэг болоод байна.

Монгол улсад ч мөн эдгээр асуудлууд тулгамдсаар байгаа билээ. Тэр дундаа Улаанбаатар хотын хүн амын 58 гаруй хувь нь гэр хороололд оршин суудаг бөгөөд шилжин ирэгсдийн ихэнх нь гэрт амьдардаг. Гэр хорооллын бүс нь хотыг тойрсон нягтрал багатай, төлөвлөлтгүй суурьшлын бүс бөгөөд тэнд хотын дэд бүтэц нийгмийн үйлчилгээ эрс доогуур түвшинд байгаагийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй эмзэг, үер усны аюулд өртөх эрсдэлтэй хэвээрбайна.

Тиймээс НҮБ-Хабитат эдгээр гэр хороололд оршин сууж буй хүмүүсийг нийгмийн хүртээмжийн тал дээр орхигдуулахгүй байх нөхцөлийг хангах, тэгш бус байдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа хэсгүүдэд хүрч ажиллах тал дээр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Ингэж ажиллахдаа гэр хорооллын оршин суугчдыг зохион байгуулалтанд оруулж, амьдралын нөхцөлөө сайжруулах эрэлт хэрэгцээг оршин суугчдаар өөрсдөөр нь тодорхойлуулж тэр нөхцөлөө сайжруулах боломж, эрхийг нь олгож ажиллаж байгаа юм.  Ингэснээр иргэд төсөл хөтөлбөрийн үр дүнг зүгээр л хүлээн авагч биш, амьдрах орчинд нь явагдах аливаа хөгжлийн үйл ажиллагаанд төлөвлөлтөөс нь эхлээд хэрэгжүүлж дуусгах хүртэл хамтран оролцох чухал оролцогч тал болоод байгаа билээ.

НҮБ-Хабитат өнөөдрийг хүртэл Улаабаатар хотын 3 дүүргийн гэр хороололд нийт 20 орчим сая долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Үүнд

Citywide Pro-Poor Ger Area Upgrading Strategy and Investment Plan Project

– Community-led Ger Area Upgrading in Ulaanbaatar City Project

– ADB TA 7970-MON: Ulaanbaatar Urban Services and Ger Area Development Investment Program (Ulaanbaatar Urban Renewal Community Participation)

– Guidelines for Participatory Urban Development 

– Community Engagement Support to Public-Private Partnership in New Ger Area

– Community Engagement for Slum Upgrading within the Health System Strategy in Songinokhairkhan District, Ulaanbaatar, Mongolia

– Community Engagement and SME Development Consultancy under ADB Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program

– TA-6293 REG: Community Participation and Social Development Consultancy under Managing the Cities in Asia –Ulaanbaatar Affordable Housing Project

-TA-9030 MON: Social Development and Community Mobilization Consultancy under Ulaanbaatar Affordable Housing and Urban Renewal Project

-Flood Resilience in Ulaanbaatar Ger Areas (FRUGA)

Ger Community Resilience Project (GCRP)

Төсөл 1. Citywide Pro-Poor Ger Area Upgrading Strategy and Investment Plan Project -2005-2010:

Funded by the Cities Alliance (Washington), the project delivered ger area upgrading strategy for Ulaanbaatar city. It also formulated ger area upgrading action plan templates for redevelopment, community-based upgrading, and for protection of ger areas against flashfloods. UN-Habitat also included activities of its Sustainable Cities Programme, funded by the Netherlands, for the component on Environmental Planning and Management. The strategy was approved by the City Council for implementation through a resolution in 2007. This strategy classified the ger areas into 3 categories – central, middle, and peri-urban compared to just one zone, and defined the specific strategies per category.  The strategy is being used by the government and other development institutions in developing their policies and programmes

Танилцуулга
Танилцуулга

Дэмжигч байгууллага

Бидний төслийг дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, хөтөлбөр
Дэмжигч байгууллага
Дэмжигч байгууллага
Дэмжигч байгууллага
Дэмжигч байгууллага
Дэмжигч байгууллага
Дэмжигч байгууллага
Дэмжигч байгууллага
Mongolian Flag Монгол
English Flag English