Улаанбаатар хотын гэр хороолол бүхий хэсгийн хөгжлийн стратеги,  хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах төсөл

Улаанбаатар хотын гэр хороолол бүхий хэсгийн хөгжлийн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах төсөл

 

Хотуудын холбооноос санхүүжүүлсэн уг төсөл нь Улаанбаатар хотын гэр хороолол бүхий хэсгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлсэн. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэдэд түшиглэсэн тохижилт, гэр хорооллыг шар усны үерээс хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний загваруудыг боловсруулсан. НҮБ-Хабитат нь Нидерландаас санхүүжүүлдэг Тогтвортой хотуудын хөтөлбөрийн Байгаль орчны төлөвлөлт, менежментийн бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааг мөн багтаасан. Энэхүү стратегийг НИТХ-аас 2007 оны тогтоолоор хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү стратеги нь гэр хорооллыг төв, дунд, захын бүс хэмээн 3 ангилалд хувааж, ангилал тус бүрд хамаарах тодорхой стратегийг тодорхойлсон. Энэхүү стратегийг засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд бодлого, хөтөлбөрөө боловсруулахдаа ашиглаж байна.

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English