Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд иргэдийн оролцоог хангах төсөл 2013-2015

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд иргэдийн оролцоог хангах төсөл 2013-2015

 

Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (ЗАА), хувийн хэвшил, НҮБ-Хабитат болон түншлэгч компаниудын хамтын ажиллагааны хүрээнд 2013–2014 онд хэрэгжсэн.   БХБЯ  нь хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлдэг төрийн агентлагийн хувьд төслийг хэрэгжүүлэгчээр ажилласан бөгөөд Улаанбаатар хотын нэг хэсэгт туршин хэрэгжүүлж, энэхүү туршлагад суурилан загварыг үндэсний хэмжээнд өргөжүүлэхээр зорьж байв.  БХБЯ болон ЗАА нь газар сонгох, зураг төслийг батлах, холболтын зөвшөөрөл олгох, байгаль орчинд ээлтэй дулааны системд нэмэлт санхүүжилт гаргах, мөн дэд бүтцийн үйл ажиллагаа болон засвар үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажилласан.  НҮБ-Хабитат нь төслийн хүрээнд иргэдийн оролцоо, зохион байгуулалт болон чадамжийг нэмэгдүүлэх бүрэлдэхүүн хэсгийг хариуцан хэрэгжүүлж, түншлэгч хувийн хэвшлийн компаниудаар дамжуулан хөрөнгө оруулалтын төслийн хэрэгцээнд тулгуурласан, сайн төлөвлөгөө боловсруулахаар ажилласан.Тус төсөл нь хүний эрхийн зарчмууд болох иргэдийн оролцоо, сайн засаглал, ил тод байдал, хариуцлагатай байдал зэргийг баримталж, СХД-ийн 30-р хороо, Хилчин гудамж дахь 9 га газарт амьдарч байсан 168 өрхийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн засгийн газрын санаачилгыг дэмжиж хэрэгжүүлсэн. Дахин төлөвлөлтийн хүрээнд орчны нөхцөлд тохирсон, ATMOR ХХК-ийн урьдчилан туршигдсан, байгальд ээлтэй технологийг ашиглан дэд бүтэц, ус болон бохир усны системд шинэчлэл хийж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан. Мөн уг төсөл нь Хүний амьдрах орчны эрхийн нэг чухал шалгуур болох – ундны ус, ариун цэврийн байгууламж, эрчим хүч, хог хаягдлын зохистой нөхцөл, дэд бүтцийн хүртээмж зэргийг хангахад чиглэж байв. Ундны ус, ариун цэврийн байгууламж, эрчим хүч, хүнсний хадгалалт, хог хаягдлын шийдэлгүй орчныг хүний амьдрахад тохиромжгүй гэж үздэг тул энэхүү төслийн үр дүн нь оршин суугчдын амьдрах нөхцөлд чухал нөлөө үзүүлсэн. НҮБ-Хабитат болон ATMOR компанийн хамтын ажиллагаа нь оршин суугчдын санал бодлыг тусган, дахин төлөвлөлтийн хэлэлцүүлэгт тэднийг оролцуулах, мөн хөрөнгө оруулалтын загвар, нарийвчилсан төлөвлөгөөнд иргэдийн хэрэгцээ, санаачилгыг тусгах боломжоор хангаж байв. Мөн зам барихтай холбоотой газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарсан. Энэхүү хамтын ажиллагаа нь Японы санхүүжилттэй хэрэгжсэн “Иргэдийн оролцоотой гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн амжилттай туршлагад тулгуурлан хийгдсэн бөгөөд оршин суугчдын нөхцөл байдлыг үнэлж, тэдний хэрэгцээг тодорхойлж, төлөвлөлтийн үйл явцад оролцох боломжийг олгосон. Төслийн хүрээнд НҮБ-Хабитат нь Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай хамтран “Улаанбаатар хотын хот байгуулалт ба гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (TA 7970-MON)-ийн хүрээнд орон нутгийн түвшинд өрнөсөн төлөвлөлтийн процессын туршлагыг ашигласан. Уг төсөл нь хувийн эзэмшлийн газрыг дэд бүтэц, нийгмийн болон эдийн засгийн зориулалтаар чөлөөлөхийн тулд оршин суугчидтай тохиролцох шаардлагатай байсан.

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English