Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн системийн стратегийн хүрээнд гэр хорооллыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь дүүргийн хүн амын өсөлт, нягтаршил, өвчлөлийн чиг хандлагатай уялдуулан байгууллагын бүтцийг оновчтой болгох, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үндэсний болон олон улсын оролцогч талуудын оролцоо, зохицуулалтыг сайжруулах зорилгоор дүүргийн эрүүл мэндийн системийг сайжруулах стратегийн баримт бичгийг боловруулсан. ​Энэхүү стратеги нь Эрүүл мэнд, спортын яам (ЭМСЯ), Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газар (УБЭМГ), Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк (АХБ), Дэлхийн Зөн Монгол (WV) болон бусад олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлсон цогц баримт бичиг болсон бөгөөд 2014-2016 оны хооронд хэрэгжсэн.   ​НҮБ-Хабитат нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг болон бусад оролцогч талуудтай, ялангуяа ДЭМБ-тай хамтран ажиллаж, иргэдийн идэвхтэй оролцоог хангахад дэмжлэг үзүүлсэн. Иргэдийн оролцоо нь стратегийг амжилттай хэрэгжүүлэх, үр дүнг оршин суугчдын хэрэгцээ, хүлээлт, боломжит нөхцөлтэй нийцүүлэхэд чухал үүрэгтэй. НҮБ-Хабитат нь 7 сарын хугацаанд стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон нийтийн хөгжлийг дэмжиж, улмаар иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг сайжруулах чиглэлээр ажилласан.

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English