Иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн журам боловсруулах төсөл (2013-2014)

UN HABITAT

Иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн журам боловсруулах төсөл (2013-2014)

Энэхүү төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүсэлтийн дагуу НҮБ-Хабитат байгууллагаас хэрэгжүүлсэн бөгөөд дахин төлөвлөлтийн үйл явцыг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулахад дүүрэг, нийслэлийн удирдлага болон холбогдох хэлтсүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байв. НҮБ-Хабитат нь шинээр байгуулагдсан Гэр хорооллын хөгжлийн хэлтэст байгууллагын бүтэц, үүрэг, стратегийг тодорхойлоход чиглэсэн зөвлөмж боловсруулан өгөхийн зэрэгцээ, Япон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төслийн хүрээнд иргэдийн оролцоог ханган ажилласан туршлагыг баримтжуулж, иргэдтэй хамтран ажиллахад зориулсан зөвлөмж, зааварчилгаа бүхий баримт бичгүүдийг боловсруулсан.  Төслийн хүрээнд: 1) Иргэдийг хэрхэн зохион байгуулж, идэвхжүүлэх, шууд гэрээлж жижиг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, мөн бичил зээлийн төслүүдийг амжилттай удирдах зааварчилгаа, загвар материалыг боловсруулах  2) Уг боловсруулсан зааварчилгааг Япон улсын санхүүжилттэй төслийн 5 талбарт хэрэгжүүлж, турших; 3) Улаанбаатар хотын 9 дүүргээс сургагч багш нарыг бэлтгэж чадавхжуулах зэрэг ажлууд хийгдсэн.

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English