“Бэлэн бай” сургалт зохион байгуулагдлаа

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Бэлэн бай” сургалтын явцад иргэд төслийн явцтай танилцаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицож амьдрах, ялангуяа үерийн эрсдлийг бууруулах, үер усны аюулыг хохирол багатай даван туулах боломжийн талаар мэдээлэл авч суралцлаа. Сургалтанд оролцсон иргэд зөвхөн өөрийн бие болон гэр бүлийг гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг эзэмшихээс гадна цаашид тухайн сургалтыг хорооны иргэдийн дунд зохион байгуулж гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг мэдээлэл түгээх үүрэг хүлээж байгаа болно.

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English