АХБ-ны ТТ 7970-МОН: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (Оршин суугчдын оролцоо)

АХБ-ны ТТ 7970-МОН: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (Оршин суугчдын оролцоо)

 

2012 оны 7 сараас -2014 оны хооронд хэрэгжиж байсан Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх АХБ-ны төслийн бэлтгэл техникийн туслалцааны (ТТ) хүрээнд НҮБ- Хабитат-ын Монгол дахь хөтөлбөр дэмжлэг үзүүлэн ажилласан. Улаанбаатар хотын гэр хороололд хот орчмын хүртээмжтэй хөгжлийг дэмжих Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зорилгын дагуу НҮБ-Хабитат нь дэд төвийн бүтээн байгуулалтаар дамжуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих зорилгоор иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийг зохион байгуулалтанд оруулсан. Зохион байгуулалтад орсон иргэд, бизнесийн бүлгүүд нь газар ашиглалт, газрыг дахин төлөвлөхөд туслах ба Орон нутгийн хөгжил хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь тэднээр тодохойлогдож эрэмбэлэгдэж, Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хэрэгцээн дээр суурилсан юм.  Энэхүү ТТ-ны төслөөр гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцооны аргачлалыг нэвтрүүлсэн.    НҮБ-Хабитат нь иргэд болон бизнес эрхлэгчдийн дунд өмчлөгч, оролцогч тал байх ойлголтыг нь сайжруулсан оролцоог бий болгосон, Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөс нэвтрүүлсэн үйлчилгээний төлбөрийг төлөхөд бэлэн байх, төлөх боломжтой  байдлыг нэмэгдүүлсэн.

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English