Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Оршин суугчдын хоролцоог хангах болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжих  зөвлөх үйлчилгээ

Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Оршин суугчдын хоролцоог хангах болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжих  зөвлөх үйлчилгээ: 2015 – 2017   

​2013 оны 12 сараас эхлэн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас санаачилсан Улаанбаатар  хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд нийцүүлэн гэр хорооллын дэд төвүүдийг хөгжүүлэх, суурин газрын суурь үйлчилгээ, эдийн засгийн төвүүдийг сайжруулахад чиглэгдсэн.  ​Энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 9 жилийн хугацаатай бөгөөд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд гэр хорооллын дэд төвүүдийг хөгжүүлэх замаар суурин газрын суурь үйлчилгээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах газар зүйн байршил салбарын аргачлалтыг хамтатгасан  шийдэл юм.  Энэ хөтөлбөр нь  голлох замуудын дэд бүтцийг санхүүжүүлэх, олон нийтийн хэрэгцээг үндэслэн нийгэм-эдийн засгийн байгууламжуудад хөрөнгө оруулалт хийх мөн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах үйл ажиллагааг хамарна. Хөтөлбөр нь (1) олон нийтийн оролцоо, чадавхжуулалт (2) хот төлөвлөлт ба дэд төвүүдийг хөгжүүлэх (3) төслийн менежмент ба хэрэгжилтэнд зохиулсан сургалтыг зохион байгуулах мөн (4) хөтөлбөрийн замнал, бодлогын хүрээг дэмжихэд шаардлагатай салбарын шинэчлэлийн санаачилгуудыг дэмжих зэрэг бүрэлдэхүүнтэй байсан

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English