Төслийн зорилго:

Голын болон уруйн үер, халиа тошинд автах  өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын гэр хорооллын 8 хорооны иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх

Төслийн зорилтууд:

  • Улс, орон нутгийн түвшний бодлого, зохицуулалтыг сайжруулах замаар хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн эрсдэлийг бууруулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх
  • Уур амьсгалын өөрчлөлтөд одоо болон ирээдүйд дасан зохицох чадавхийг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох
  • Зорилтот гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах байгууламж барих замаар үерийн эрсдэлийг бууруулах
  • Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, өөр газар нутагт хэрэгжүүлэх мэдлэг, мэдээллийн санг сайжруулах

Санхүүжүүлэгч байгууллага: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сан (ADAPTATION FUND)

Хэрэгжүүлэгч байгууллага: НҮБ-ын  Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр буюу НҮБ-ын Хабитат, Хөгжлийн шийдэл ТББ

Хамтран хэрэгжүүлэгч:  Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

Хэрэгжих хугацаа: 4 жил

Хэрэгжих талбар: Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20

Бусад төслүүд