Зорилго 16

Энх тайван, шударга ёсыг цогцлоох

Тогтвортой хөгжлийн төлөө аюулгүй, бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж, хүн бүрийг хуулиар хамгаалуулах боломжоор хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүх талын оролцоог хангасан институтийг бий болгох

12 зорилт · 23 шалгуур үзүүлэлт

Зорилтууд

  1. 16.1

    Хүчирхийллийн бүх хэлбэр, нас баралтын холбогдолтой түвшнийг үлэмж хэмжээгээр бууруулах

    Шалгуур үзүүлэлт (4)
    • 16.1.1

      100,000 хүн амд ногдох санаатай аллагын хохирогчдын тоо, хүйсээр, насны бүлгээр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
    • 16.1.2

      100,000 хүн амд ногдох зөрчлөөс үүдэлтэй нас баралт, хүйсээр, насны бүлгээр, тохиолдлоор

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
    • 16.1.3

      Сүүлийн 12 сарын дотор бие бялдар, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн амын эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар, Иргэний байгууллага
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
    • 16.1.4

      Амьдардаг орчиндоо ганцаараа алхахад аюулгүй байдлыг мэдэрдэг хүн амын эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
  2. 16.2

    Хүүхэдтэй зэрлэгээр харьцах, тэднийг мөлжих, наймаалах, тамлан зовоох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох устгах

    Шалгуур үзүүлэлт (3)
    • 16.2.1

      Сүүлийн нэг сард асран хамгаалагчаасаа ямар нэг бие махбодын шийтгэл болон сэтгэл санааны түрэмгийлэлд өртсөн 1-17 насны хүүхдийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
    • 16.2.2

      100,000 хүнд ногдох хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо, хүйсээр, насны бүлгээр, мөлжлөгийн хэлбэрээр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
    • 16.2.3

      18 хүртэлх насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан 18-29 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
  3. 16.3

    Олон улсын болон үндэсний түвшинд хууль ёсыг хөхүүлэн дэмжих, хүн бүрийг хуулиар хамгаалуулах тэгш боломжоор хангах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 16.3.1

      Өмнөх 12 сарын хугацаанд хүчирхийллийн хохирогч болсноо эрх бүхий байгууллага болон бусад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зөрчил шийдвэрлэх байгууллагад мэдээлсэн хохирогчдын эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • 16.3.2

      Нийт шоронгийн хоригдогсдын дотор сэжигтнээр татагдсан хүний эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  4. 16.4

    2030 он гэхэд санхүүгийн болон галт зэвсгийн хууль бус урсгалыг үлэмж хэмжээгээр багасгаж, хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох, нөхөн төлөх ажлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 16.4.1

      Дотоод, гадаад санхүүгийн хууль бус урсгалын нийт хэмжээ, тухайн үеийн ам.долларын ханшаар

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам
    • 16.4.2

      Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу эрх бүхий байгууллагаас хууль бус гарал үүслийг нь мөрдөж тогтоосон хураагдсан, олдсон, тушаасан галт зэвсгийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам
  5. 16.5

    Авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 16.5.1

      Сүүлийн 12 сарын хугацаанд, төрийн албан хаагчид авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан, төрийн албан хаагчтай хамгийн багадаа нэг удаа холбогдсон хүмүүсийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Авлигатай тэмцэх газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Авлигатай тэмцэх газар
    • 16.5.2

      Сүүлийн 12 сарын хугацаанд, төрийн албан хаагчид авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан, төрийн албан хаагчтай хамгийн багадаа нэг удаа холбогдсон аж ахуй нэгжийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Авлигатай тэмцэх газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Авлигатай тэмцэх газар
  6. 16.6

    Бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 16.6.1

      Анх батлагдсан төсөвт засгийн газрын зардлын эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Сангийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Сангийн яам
    • 16.6.2

      Төрийн албаар үйлчлүүлсэн сүүлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа хүн амын эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Төрийн албаны зөвлөл
      Бодлогын түвшинд хариуцах
      Төрийн албаны зөвлөл
  7. 16.7

    Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 16.7.1

      Үндэсний болон орон нутгийн хууль тогтоох байгууллага, төрийн алба, шүүхийн байгууллагад ажиллагчдын нийт төрийн албан ажиллагчдад эзлэх хувь (хүйс, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хүн амын бүлгээр)

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Төрийн албаны зөвлөл
      Бодлогын түвшинд хариуцах
      Төрийн албаны зөвлөл
    • 16.7.2

      Шийдвэр гаргалт нь хүртээмжтэй, хариуцлагатай байдагт итгэдэг хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хүн амын бүлгээр

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Төрийн албаны зөвлөл
      Бодлогын түвшинд хариуцах
      ҮХГ, Сангийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  8. 16.8

    Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 16.8.1

      Олон улсын байгууллагад хөгжиж буй орнуудын гишүүнчлэл, санал өгөх эрхийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Гадаад харилцааны яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Гадаад харилцааны яам
  9. 16.9

    2030 он гэхэд хүн бүрт албан ёсны үнэмлэх, түүний дотор төрсний гэрчилгээ олгох

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 16.9.1

      Төрөлтийг нь иргэний бүртгэлийн байгууллага бүртгэсэн 5-аас доош насны хүүхдүүдийн эзлэх хувь, насны бүлгээр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
  10. 16.10

    Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 16.10.1

      Сүүлийн 12 сарын хугацаанд амийг хөнөөсөн, хулгайлсан, хүчээр сураггүй алга болгосон, дур зоргоор баривчлан эрүүдэн шүүсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, ҮЭ-ийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнуудын батлагдсан тоо

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар
    • 16.10.2

      Олон нийтийн мэдээлэл авах эрхийг үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын түвшинд баталгаажуулж, хуульчилсан эсэх

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Цагдаагийн ерөнхий газар
      Бодлогын түвшинд хариуцах
      Хууль зүй, дотоод хэргийн яам
  11. 16.a

    Хүчирхийллээс сэргийлэх, терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор бүх түвшинд, ялангуяа хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх үүднээс олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан үндэсний холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 16.a.1

      Парисын зарчмыг мөрдлөг болгодог хүний эрхийн бие даасан байгууллагатай эсэх

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Хүний эрхийн үндэсний комисс
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүний эрхийн үндэсний комисс
  12. 16.b

    Тогтвортой хөгжлийн үл ялгаварласан хууль, бодлогыг хөхүүлэн дэмжиж, мөрдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 16.b.1

      Олон улсын хүний ​​эрхийн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сарын дотор гадуурхагдсан, доромжлуулснаа хувьдаа мэдэрсэн гэж мэдүүлсэн хүн амын эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Хүний эрхийн үндэсний комисс
      Бодлогын түвшинд хариуцах
      Хүний эрхийн үндэсний комисс