Энэхүү төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүсэлтийн дагуу НҮБ-Хабитат байгууллагаас хэрэгжүүлсэн бөгөөд дахин төлөвлөлтийн үйл явцыг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулахад дүүрэг, нийслэлийн удирдлага болон холбогдох хэлтсүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байв. НҮБ-Хабитат нь шинээр байгуулагдсан Гэр хорооллын хөгжлийн хэлтэст байгууллагын бүтэц, үүрэг, стратегийг тодорхойлоход чиглэсэн зөвлөмж боловсруулан өгөхийн зэрэгцээ, Япон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төслийн хүрээнд иргэдийн оролцоог ханган ажилласан туршлагыг баримтжуулж, иргэдтэй хамтран ажиллахад зориулсан зөвлөмж, зааварчилгаа бүхий баримт бичгүүдийг боловсруулсан. Төслийн хүрээнд: 1) Иргэдийг хэрхэн зохион байгуулж, идэвхжүүлэх, шууд гэрээлж жижиг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, мөн бичил зээлийн төслүүдийг амжилттай удирдах зааварчилгаа, загвар материалыг боловсруулах 2) Уг боловсруулсан зааварчилгааг Япон улсын санхүүжилттэй төслийн 5 талбарт хэрэгжүүлж, турших; 3) Улаанбаатар хотын 9 дүүргээс сургагч багш нарыг бэлтгэж чадавхжуулах зэрэг ажлууд хийгдсэн.

Бусад төслүүд

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл
Голын болон уруйн үер, халиа тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын гэр хорооллын 8 хорооны иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх

Улаанбаатар хотын гэр хорооллын үерийн даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл
Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг…

Иргэдийн оролцоотой гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл
Япон улсын Засгийн газраас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь гэр хорооллын нөхцөлийг оршин суугчид төрийн байгууллагатай хамтран төлөвлөж, удирдаж болдгийг харуулсан юм. Төслийн үр дүнд…
