Зорилго 8

Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих

Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих

12 зорилт · 17 шалгуур үзүүлэлт

Зорилтууд

  1. 8.1

    Үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн нэг хүнд ногдох эдийн засгийн өсөлтийг хангаж, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад жилийн ДНБ-ий өсөлтийг 7 хувьд байлгах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 8.1.1

      Зэрэгцүүлэх үнээр тооцсон нэг хүнд ногдох ДНБ-ны жилийн өсөлт

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Сангийн яам
  2. 8.2

    Эдийн засгийг төрөлжилт, технологийн шинэчлэл, инновациар дамжуулан, түүний дотор өндөр өртөг шингэсэн, ажиллах хүч ихээр шаарддаг салбаруудад голлон анхаарч эдийн засгийн бүтээмжийн өндөр түвшинд хүрэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 8.2.1

      Зэрэгцүүлэх үнээр тооцсон нэг ажиллагчид ногдох ДНБ-ны жилийн өсөлт

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Сангийн яам
  3. 8.3

    Бүтээмжтэй үйл ажиллагаа, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдал, инновацийг дэмждэг хөгжлийн чиг баримжаатай бодлогыг хөхүүлэн дэмжиж, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох замаар бичил, жижиг, дунд бизнесийг албан ёсны болгож, тэдгээрийн өсөлтийг дэмжих

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 8.3.1

      Хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтэд албан бус секторын ажил эрхлэлтийн эзлэх хувь, хүйсээр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  4. 8.4

    2030 он гэхэд хөгжингүй орнуудын хошуучлан тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хөтөлбөрт нийцүүлэн байгаль орчны доройтлоос эдийн засгийн өсөлтийг ялгаатай авч үзэх гэсэн хүчин чармайлт, үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр дэлхийн баялгийн үр ашгийг аажмаар нэмэгдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 8.4.1

      Материалын өгөөж (МӨ) ба нэг хүнд ноогдох МӨ, ДНБ-д ногдох материалын өгөөж

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Холбогдох яамд
    • 8.4.2

      Дотоодын материалын хэрэглээ, нэг хүнд ногдох дотоодын материалын хэрэглээ, ДНБ-д ногдох дотоодын материалын хэрэглээ

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Холбогдох яамд
  5. 8.5

    2030 он гэхэд эрэгтэй, эмэгтэй бүх хүн, түүний дотор залуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн, бүтээмжтэй ажил, зохистой хөдөлмөр эрхлүүлж, адил үнэ цэнэтэй ажилд адилхан цалин хөлс олгох

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 8.5.1

      Эмэгтэй, эрэгтэй ажиллагчдын цагийн дундаж хөлс, ажил мэргэжлээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • 8.5.2

      Ажилгүйдлийн түвшин, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  6. 8.6

    2020 он гэхэд ажил эрхэлдэггүй, боловсрол эсвэл сургалтад хамрагдаагүй залуучуудын эзлэх хувийг үлэмж хэмжээгээр бууруулах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 8.6.1

      Боловсрол эзэмшээгүй, хөдөлмөр эрхлээгүй болон сургалтад хамрагдаагүй 15-24 насны залуучуудын эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  7. 8.7

    Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, устгахад чиглэлээр шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авч, албадан хөдөлмөр хийлгэх явдлыг арилгаж, бүх хэлбэрийн хүүхдийн хөдөлмөр, түүний дотор хүүхдийг цэрэг болгон элсүүлэх, ашиглах явдлыг 2025 он гэхэд эцэс болгох

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 8.7.1

      Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн тоо, эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  8. 8.8

    Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүх ажил хөдөлмөр эрхлэгчид, түүний дотор улирлын түр ажилтан, ялангуяа улирлын түр эмэгтэй ажилтан, аюултай хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудад аюулгүй, найдвартай ажиллах орчныг бий болгох

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 8.8.1

      Ажлын байр дахь хүнд болон хөнгөн осол гэмтлийн давтамжийн хувь, хүйсээр, цагаачлалын байдлаар

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерєнхий газар
    • 8.8.2

      Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмж болон үндэсний хууль тогтоомжид үндэслэн гарах эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон хамтын хэлэлцээртэй холбоотой хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн түвшин

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  9. 8.9

    2030 он гэхэд ажлын байр бий болгож, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг дэмждэг тогтвортой аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 8.9.1

      ДНБ болон түүний өсөлтөд аялал жуулчлалын салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • 8.9.2

      Нийт аялал жуулчлалын ажлын байранд тогтвортой аялал жуулчлалын салбарын ажлын байрны эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  10. 8.10

    Хүн бүрт банк, даатгал, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хүргэж өргөжүүлэх, түүнийг дэмжих дотоодын санхүүгийн институтийн чадавхыг бэхжүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 8.10.1

      (a) 100,000 насанд хүрэгчдэд ногдох арилжааны банкны салбарууд, (b) 100,000 насанд хүрэгчдэд ногдох АТМ-ын тоо

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Монгол банк, ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Монгол банк
    • 8.10.2

      Банк болон бусад санхүүгийн байгууллагад данстай эсвэл гар утсаар мөнгөний үйлчилгээ авсан насанд хүрэгчид (15 ба түүнээс дээш насны)-ийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Монгол банк
      Бодлогын түвшинд хариуцах
      Монгол банк
  11. 8.a

    Нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх худалдааны холбогдолтой техникийн туслалцааны сайжруулсан нэгдсэн хүрээ/бүтцээр дамжуулан хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад үзүүлэх Худалдааны тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 8.a.1

      Худалдааны үүрэг амлалт, зарцуулалтад зориулсан тусламж

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Сангийн яам, Гадаад харилцааны яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Сангийн яам, Гадаад харилцааны яам
  12. 8.b

    2020 он гэхэд залуучуудын ажил эрхлэлтийн дэлхийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж, ОУХБ-ын Ажил хөдөлмөрийн дэлхийн гэрээ хэрэгжүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 8.b.1

      Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний стратегийн хүрээнд эсвэл тусад нь боловсруулан хэрэгжүүлж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний стратегитай эсэх

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам