Зорилго 6

Баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах

Хүн бүрд ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй хүргэж, тэдгээрийн тогтвортой менежментийг хангах

8 зорилт · 11 шалгуур үзүүлэлт

Зорилтууд

  1. 6.1

    2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 6.1.1

      Аюулгүй, баталгаат ундны усны үйлчилгээгээр хангагдсан хүн амын эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам
  2. 6.2

    2030 он гэхэд хүн бүрийг тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамруулж, охид, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхний хэрэгцээ шаардлагыг онцгойлон анхааран үзэж ил задгай биеэ засах явдлыг зогсоох

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 6.2.1

      Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээгээр хангагдсан хүн амын эзлэх хувь (гар угаах саван, ус, угаалтуурыг хамруулна )

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      ҮСХ
      Бодлогын түвшинд хариуцах
      Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам
  3. 6.3

    2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх, цэвэрлэгдээгүй бохир ус хувь хэмжээг хоёр дахин бууруулах, усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хэрэглэх явдлыг [x] хувиар нэмэгдүүлэх замаар усны чанарыг сайжруулах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 6.3.1

      Дахин боловсруулж, сайтар ариутгасан бохир усны эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • 6.3.2

      Хүний ​​эрүүл мэндэд эрсдэлгүй байгалийн чанартай ус хүлээн авагчдын эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  4. 6.4

    2030 он гэхэд бүх салбарт усны хэрэглээний үр ашгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, усны хомсдолоос гаргах үүднээс цэвэр усны тогтвортой олборлолт, хангамжийг хангаж, усны хомсдолоос өртсөн хүн амын тоог үлэмж хэмжээгээр бууруулах

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 6.4.1

      Ус ашиглалтын үр ашигт гарч буй өөрчлөлт, хугацаагаар

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • 6.4.2

      Усны хомсдол: тогтоогдсон цэвэр усны нөөцөд хэрэглэсэн цэвэр усны эзлэх хувь

      Мэдээлэл гардаггүй
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  5. 6.5

    2030 он гэхэд тохиромжтой гэж үзвэл хил дамнасан хамтын ажиллагаагаар дамжуулан бүх түвшинд усны нөөцийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх

    Шалгуур үзүүлэлт (2)
    • 6.5.1

      Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийн хэрэгжилтийн зэрэг (0- 100)

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • 6.5.2

      Усны хамтын ажиллагаанд зориулсан зохицуулалттай хил дамнасан усны ай сав газрын эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  6. 6.6

    2020 он гэхэд устай холбоотой экосистем, түүний дотор уул, ой, намагшсан газар, гол мөрөн, уст давхарга, нуурыг хамгаалах, сэргээх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 6.6.1

      Устай холбоотой экосистемд гарсан өөрчлөлт, хугацаагаар

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  7. 6.a

    2030 он гэхэд ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа, хөтөлбөр, түүний дотор ус хураах, цэвэршүүлэх, усны үр ашиг, бохир усыг цэвэрлэх, дахин ашиглах технологийн чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлдэг олон улсын хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 6.a.1

      Засгийн газрын зардалд тусгасан ус ариун цэврийн байгууламжид зориулсан хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Сангийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  8. 6.b

    Усны болон ариун цэврийн байгууламжийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр орон нутгийн хамт олны оролцоог дэмжих, бэхжүүлэх

    Шалгуур үзүүлэлт (1)
    • 6.b.1

      Ус болон ариун цэврийн менежментийн чиглэлээр орон нутгийн иргэдийн оролцоог хангах тогтсон үйл ажиллагааны бодлого, журамтай орон нутгийн засаг захиргааны нэгжийн эзлэх хувь

      Мэдээлэл гардаг
      Хариуцан гаргах
      Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам
      Бодлогын түвшинд хариуцах
      Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам