Улаанбаатар хотын гэр хорооллын үерийн даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл.

  • Санхүүжүүлэгч байгуулга: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сан.
  • Төсөл хэрэгжүүлэгч байгуулга: НҮБ-ын Хабитат
  • Хэрэгжүүлэх хугацаа: 3 жил
  • Төсөл хэрэгжих талбар: Сонгинохайрхан дүүргийн 7,24,25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 12,13,16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо.
  • Төслийн зорилго:
  • Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг оршин суугчдын оролцоотойгоор үерийн хамгаалалт болон суурь үйлчилгээг сайжруулах замаар бэхжүүлхэд оршино.
  • Хамтран хэрэгжүүлэгч талууд:
  • Байгаль орчин, аялал жуучлалын яам, нийслэлийн захирагчын ажилын алба, Толгойт, Сэлбэ, Улиастайн голын савд үерийн аюултай бүсэд орших Сонгинохайрхан, Сухбаатар, Баянзүрх дуургийн нийт долоон хорооны захиргаа, иргэд.
  • Төслийн зорилтууд:
  • Үерийн гамшгийг тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аюул, эрсдэлийн баримт, мэдээлэл цуглуулах, газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах.
  • Гэр хорооллын үерийн аюул, гамшгийг тэсвэрлэх чадавхийг дүүрэг, хорооны болон хэсгийн түвшинд дээшлүүлэхэд чиглэсэн чадавхийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ба оршин суугчдын түвшинд оролцоонд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах.
  • Гэр хорооллын үерээс хамгаалах байгууламжын тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх.
  • Мэдлэг, мэдээллээр хангах менежмент болон харилцаа холбоог бэхжүүлэх.
Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English