Төслийн зорилго:
Голын болон уруйн үер, халиа тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын гэр хорооллын 8 хорооны иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх
Төслийн зорилтууд:
- Улс, орон нутгийн түвшний бодлого, зохицуулалтыг сайжруулах замаар хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн эрсдэлийг бууруулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх
- Уур амьсгалын өөрчлөлтөд одоо болон ирээдүйд дасан зохицох чадавхийг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох
- Зорилтот гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах байгууламж барих замаар үерийн эрсдэлийг бууруулах
- Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, өөр газар нутагт хэрэгжүүлэх мэдлэг, мэдээллийн санг сайжруулах
Санхүүжүүлэгч байгууллага: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сан (ADAPTATION FUND)
Хэрэгжүүлэгч байгууллага: НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр буюу НҮБ-ын Хабитат, Хөгжлийн шийдэл ТББ
Хамтран хэрэгжүүлэгч: Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Хэрэгжих хугацаа: 4 жил
Хэрэгжих талбар: Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20


Бусад төслүүд

Улаанбаатар хотын гэр хорооллын үерийн даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл
Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг…

Иргэдийн оролцоотой гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл
Япон улсын Засгийн газраас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь гэр хорооллын нөхцөлийг оршин суугчид төрийн байгууллагатай хамтран төлөвлөж, удирдаж болдгийг харуулсан юм. Төслийн үр дүнд…

2015–2017
Оршин суугчдын оролцоог хангах болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжих зөвлөх үйлчилгээ: 2015 – 2017
2013 оны 12 сараас эхлэн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас санаачилсан Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд нийцүүлэн…
