Бидний тухай
About the studio
НҮБ-Хабитат нь хүн амын нутагшил, суурьшлын асуудал хариуцсан НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Тус байгууллага нь 1978 онд байгуулагдсан бөгөөд хүн бүрийг зохистой орон байраар хангах уриан дор хот, тосгодын нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Бид дэлхийн 90 гаруй оронд бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах замаар хот, суурин газрын өөрчлөлтийг дэмжиж ажиллаж байна.
НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр анх 2006 онд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор амьдрахад таатай суурьшлын бүс болгож хөгжүүлэх стратегийг боловсруулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр тэрхүү стратегийн хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын захиргаанд техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр дэс дараатай олон төслүүдийг хэрэгжүүлсээр байна.
НҮБ-Хабитат өнөөдрийг хүртэл Улаабаатар хотын 3 дүүргийн гэр хороололд нийт
20 орчим сая долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Үүнд:


Mongolia
We are a full-service digital company
Тойм
НҮБ-Хабитат нь 2006 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас гэр хорооллын (албан бус суурьшлын) бодлого боловсруулах, түүний хэрэгжилт, Үндэсний хот байгуулалтын бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлж ирсэн. НҮБ-Хабитат нь техникийн туслалцаагаараа улс орны уламжлалт хот байгуулалт, төлөвлөлтийн тогтолцоонд иргэдийн оролцоотой төлөвлөлт, хөгжлийн хандлагыг нэвтрүүлэхийг зорьсон.
3.3 сая
Хүн ам (2024)
19 тэрбум USD
ДБН
9
Хэрэгжүүлсэн төсөл
Нөлөөлөл
Монгол дахь НҮБ-Хабитат байгууллагаас НҮБ-Амьдрах орчны ард түмний үйл явцын хандлагыг тус улсын хөгжлийн янз бүрийн салбарт нэвтрүүлсэн 9 төсөл хэрэгжүүлсэн.
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 30 гаруй хорооны 300 мянга орчим иргэн дээрх 9 төслөөр үр өгөөжийг нь хүртжээ.
2016 онд Монгол Улсын хот суурин газрын хүн ам (нийт %) 72.82 хувьтай байна. Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна.

