Санхүүжүүлэгч байгуулга: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сан.
Төсөл хэрэгжүүлэгч байгуулга: НҮБ-ын Хабитат
Хэрэгжүүлэх хугацаа: 3 жил
Төсөл хэрэгжих талбар: Сонгинохайрхан дүүргийн 7,24,25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 12,13,16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо.
Төслийн зорилго:
Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг оршин суугчдын оролцоотойгоор үерийн хамгаалалт болон суурь үйлчилгээг сайжруулах замаар бэхжүүлхэд оршино.
Хамтран хэрэгжүүлэгч талууд:
Байгаль орчин, аялал жуучлалын яам, нийслэлийн захирагчын ажилын алба, Толгойт, Сэлбэ, Улиастайн голын савд үерийн аюултай бүсэд орших Сонгинохайрхан, Сухбаатар, Баянзүрх дуургийн нийт долоон хорооны захиргаа, иргэд.
Төслийн зорилтууд:
- Үерийн гамшгийг тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн аюул, эрсдэлийн баримт, мэдээлэл цуглуулах, газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах.
- Гэр хорооллын үерийн аюул, гамшгийг тэсвэрлэх чадавхийг дүүрэг, хорооны болон хэсгийн түвшинд дээшлүүлэхэд чиглэсэн чадавхийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ба оршин суугчдын түвшинд оролцоонд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах.
- Гэр хорооллын үерээс хамгаалах байгууламжын тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх.
- Мэдлэг, мэдээллээр хангах менежмент болон харилцаа холбоог бэхжүүлэх.

Бусад төслүүд

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл
Голын болон уруйн үер, халиа тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын гэр хорооллын 8 хорооны иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх

Иргэдийн оролцоотой гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл
Япон улсын Засгийн газраас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь гэр хорооллын нөхцөлийг оршин суугчид төрийн байгууллагатай хамтран төлөвлөж, удирдаж болдгийг харуулсан юм. Төслийн үр дүнд…

2015–2017
Оршин суугчдын оролцоог хангах болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийг дэмжих зөвлөх үйлчилгээ: 2015 – 2017
2013 оны 12 сараас эхлэн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас санаачилсан Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд нийцүүлэн…
