Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь дүүргийн хүн амын өсөлт, нягтаршил, өвчлөлийн чиг хандлагатай уялдуулан байгууллагын бүтцийг оновчтой болгох, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үндэсний болон олон улсын оролцогч талуудын оролцоо, зохицуулалтыг сайжруулах зорилгоор дүүргийн эрүүл мэндийн системийг сайжруулах стратегийн баримт бичгийг боловруулсан. Энэхүү стратеги нь Эрүүл мэнд, спортын яам (ЭМСЯ), Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газар (УБЭМГ), Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк (АХБ), Дэлхийн Зөн Монгол (WV) болон бусад олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлсон цогц баримт бичиг болсон бөгөөд 2014-2016 оны хооронд хэрэгжсэн. НҮБ-Хабитат нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг болон бусад оролцогч талуудтай, ялангуяа ДЭМБ-тай хамтран ажиллаж, иргэдийн идэвхтэй оролцоог хангахад дэмжлэг үзүүлсэн. Иргэдийн оролцоо нь стратегийг амжилттай хэрэгжүүлэх, үр дүнг оршин суугчдын хэрэгцээ, хүлээлт, боломжит нөхцөлтэй нийцүүлэхэд чухал үүрэгтэй. НҮБ-Хабитат нь 7 сарын хугацаанд стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон нийтийн хөгжлийг дэмжиж, улмаар иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг сайжруулах чиглэлээр ажилласан.

Бусад төслүүд

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл
Голын болон уруйн үер, халиа тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын гэр хорооллын 8 хорооны иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх

Улаанбаатар хотын гэр хорооллын үерийн даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл
Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг…

Иргэдийн оролцоотой гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл
Япон улсын Засгийн газраас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь гэр хорооллын нөхцөлийг оршин суугчид төрийн байгууллагатай хамтран төлөвлөж, удирдаж болдгийг харуулсан юм. Төслийн үр дүнд…
