2013 оны 12 сараас эхлэн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас санаачилсан Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд нийцүүлэн гэр хорооллын дэд төвүүдийг хөгжүүлэх, суурин газрын суурь үйлчилгээ, эдийн засгийн төвүүдийг сайжруулахад чиглэгдсэн. Энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 9 жилийн хугацаатай бөгөөд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд гэр хорооллын дэд төвүүдийг хөгжүүлэх замаар суурин газрын суурь үйлчилгээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах газар зүйн байршил салбарын аргачлалтыг хамтатгасан шийдэл юм. Энэ хөтөлбөр нь голлох замуудын дэд бүтцийг санхүүжүүлэх, олон нийтийн хэрэгцээг үндэслэн нийгэм-эдийн засгийн байгууламжуудад хөрөнгө оруулалт хийх мөн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах үйл ажиллагааг хамарна. Хөтөлбөр нь (1) олон нийтийн оролцоо, чадавхжуулалт (2) хот төлөвлөлт ба дэд төвүүдийг хөгжүүлэх (3) төслийн менежмент ба хэрэгжилтэнд зохиулсан сургалтыг зохион байгуулах мөн (4) хөтөлбөрийн замнал, бодлогын хүрээг дэмжихэд шаардлагатай салбарын шинэчлэлийн санаачилгуудыг дэмжих зэрэг бүрэлдэхүүнтэй байсан

Бусад төслүүд

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл
Голын болон уруйн үер, халиа тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын гэр хорооллын 8 хорооны иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх

Улаанбаатар хотын гэр хорооллын үерийн даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл
Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхийг…

Иргэдийн оролцоотой гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл
Япон улсын Засгийн газраас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь гэр хорооллын нөхцөлийг оршин суугчид төрийн байгууллагатай хамтран төлөвлөж, удирдаж болдгийг харуулсан юм. Төслийн үр дүнд…
