Толгойтын голын эргийн хамгаалалтын сувгийн 1-р багцын ажил дуусаж зүлэгжүүлэх ажил эхэллээ

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн шийдэл ТББ-ын байгуулж буй Толгойтын голын эргийн хамгаалалтын сувгийн 1-р багцын ажил дуусаж зүлэгжүүлэх ажил эхэллээ. Энэхүү ажил нь хөрсийг барьж тогтворжуулах ширэг, зүлэг, мод, бут тарих замаар голын эргийн хөрсийг бэхжүүлж үерийн усыг тэсвэрлэх чадавхийг сайжруулах, улмаар голын эргийн экологийн системийг нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг багасгах, амралт зугаалгын ногоон бүс бий болгох зорилготой юм. Зүлэгжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийн бүлэг Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Засаг дарга Б.Батбаярын манлайлалтайгаар хамтран оролцож, дадлага эзэмшин, өөрсдийн амьдарч буй орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Энэ ажлын хүрээнд байгаль, орчин, хөрс, усаа хамгаалах, эргийн байгууламжийн цаашдын ашиглалт, арчилгааг хариуцан явах мэдлэг, чадавхи оршин суугчдын түвшинд бий болж байна.

Mongolian Flag Монгол
English Flag English