
2026 оны 9-р сарын 9-нд “Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг нийслэлийн харьяа газар, агентлагийн 60 орчим төлөөлөлд танилцуулж, санал авлаа.
Энэхүү төлөвлөгөө нь 2035 он хүртэлх хугацаанд уур амьсгалын эрсдэлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, нэгдсэн арга хэмжээг тусгасан. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль (2026), Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (2025), Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө (2024)-г нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх суурь баримт бичиг болох юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид төлөвлөгөөг Хотын ерөнхий төлөвлөгөө 2040, Туул голын сав газрын менежментийн төлөвлөгөө, хог хаягдлын мастер төлөвлөгөөтэй зэрэгтэй уялдуулах, арга хэмжээнүүдийн нэгдсэн санхүүжилтийн эх үүсвэр, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтэд хувийн хэвшлийн оролцоог тодорхой болгох санал дэвшүүллээ.
Цаашдаа “Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академи нь хэлэлцүүлгээр гарсан саналуудыг дахин судалж, тусгаснаар төслийг эцэслэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх юм.

