Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Толгойтын голын үерийн хамгаалалтын суваг барих 2-р багц ажил болох 470м газрын ажлын тендерт гүйцэтгэгчээр шалгарсан “Гранд Авгуш” ХХК газар, шорооны ажлаа эхлүүлээд байна.