Бидний тухай

About the studio

НҮБ-Хабитат нь хүн амын нутагшил, суурьшлын асуудал хариуцсан НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Тус байгууллага нь 1978 онд байгуулагдсан бөгөөд хүн бүрийг зохистой орон байраар хангах уриан дор хот, тосгодын нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Бид  дэлхийн 90 гаруй оронд бодлогын зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах замаар хот, суурин газрын өөрчлөлтийг дэмжиж ажиллаж байна.

 

НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр анх 2006 онд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор амьдрахад таатай суурьшлын бүс болгож хөгжүүлэх стратегийг боловсруулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр тэрхүү стратегийн хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын захиргаанд техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр дэс дараатай олон төслүүдийг хэрэгжүүлсээр байна.

НҮБ-Хабитат өнөөдрийг хүртэл Улаабаатар хотын 3 дүүргийн гэр хороололд нийт

20 орчим сая долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Үүнд:

Community Engagement Support to Public-Private Partnership in New Ger Area
Community Engagement for Slum Upgrading within the Health System Strategy in Songinokhairkhan District, Ulaanbaatar, Mongolia
Community Engagement and SME Development Consultancy under ADB Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program
TA-6293 REG: Community Participation and Social Development Consultancy under Managing the Cities in Asia –Ulaanbaatar Affordable Housing Project
TA-9030 MON: Social Development and Community Mobilization Consultancy under Ulaanbaatar Affordable Housing and Urban Renewal Project
Flood Resilience in Ulaanbaatar Ger Areas (FRUGA)
Ger Community Resilience Project (GCRP)

Mongolia

We are a full-service digital company

Тойм

НҮБ-Хабитат нь 2006 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас гэр хорооллын (албан бус суурьшлын) бодлого боловсруулах, түүний хэрэгжилт, Үндэсний хот байгуулалтын бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлж ирсэн. НҮБ-Хабитат нь техникийн туслалцаагаараа улс орны уламжлалт хот байгуулалт, төлөвлөлтийн тогтолцоонд иргэдийн оролцоотой төлөвлөлт, хөгжлийн хандлагыг нэвтрүүлэхийг зорьсон.

3.3 сая

Хүн ам (2024)

19 тэрбум USD

ДБН

9

Хэрэгжүүлсэн төсөл

Нөлөөлөл

Монгол дахь НҮБ-Хабитат байгууллагаас НҮБ-Амьдрах орчны ард түмний үйл явцын хандлагыг тус улсын хөгжлийн янз бүрийн салбарт нэвтрүүлсэн 9 төсөл хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 30 гаруй хорооны 300 мянга орчим иргэн дээрх 9 төслөөр үр өгөөжийг нь хүртжээ.

2016 онд Монгол Улсын хот суурин газрын хүн ам (нийт %) 72.82 хувьтай байна. Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна.